Living in Daejeon

Community

  • Hometown News
  • PR Community
  • Photo Gallery
  • Mentoring Q&A
  • Buy & Sell
  • Free Board

PR Community

Posts Detail
Сайн байна уу?주한몽골이주여성회
Writer :
Dana
Link address :
http://blog.daum.net/jargal78/79
Date :
2012-11-20
Hits :
2331

Сайн байцгаана уу?


Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэж байна. Юуны өмнө өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу.


 

Намайг Мөнхбат гэдэг. Шихин хотод амьдардаг. Багш мэргэжилтэй. Гурван хүүхэдтэй.


 

 


 

Өнөөдөр энэ захидлыг бичиж байгаа маань Солонгос дах Монгол Эмэгтэйчүүдийн холбооны анхдугаар хурлаар миний бие гэр бүлийн зөвлөгөө, эмэгтэйчүүдийн талаарх асуудлыг хариуцан авч ажиллахаар болсон билээ. Тиймээс энэхүү буланг би болон Хосолмол соёлт гэр бүлийн радиогийн хөтлөгч Пүүжээ гэдэг хөөрхөн охинтой хамтран хөтлөн явуулах болноо.


 

Эмэгтэй хүн өөрөө амьдралаа өөдрөгөөр бодож өөрөө сайхан сэтгэл гарган амьдрах нь зүйтэй гэж бодож явдаг. Солонгост олон жил болсон болоод ч тэр үү багш мэргэжилтэй болоод ч тэр үү энд ажиллаж амьдарч байгаа бүх монголчууддаа туслах юмсан гэж янз бүрийн ажил хийж явдаг. Тэр дундаас “Үнжин” сангаас явуулдаг монгол хосолмол соёлт гэр бүлийн радио хөгжмийн нэвтрүүлэгт анх удаа энэ оны гуравдугаар сараас зочины цагаар уригдаж очоод одоог хүртэл ярилцлага хийж хосолмол соёлт гэр бүлийн эмэгтэйчүүдэд гэр бүл эмэгтэйчүүд сэдвээр цуврал хийж байгаа нь сонсогчдод хүрч байгаад баяртай байна.


 

Манай радио олон сонсогчдтой улам өргөжиж хаа холын өнцөг булан бүрээс сонсдогт байнга урам авч явдаг билээ. Энэ ярилцлагаар дамжуулан өөрийн мэддэг чаддаг бүхнээ сэтгэл харамгүй залуу үедээ зааж сургах, бүсгүйчүүддээ чин сэтгэлийн халуун дотно яриа өрнүүлж танилцахад оршиж байгаа юм. Бие биенээсээ суралцах мэдээ мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх өөрсдийгөө хөгжүүлэх зорилготойгоор радио маань бас үйл ажилагаагаа явуулдаг.


 

Миний радиогоор хийдэг ярилцлага маань доорх сэдвүүдээр ярилцлага хийж байгаа.


 

- Солонгос гэр бүлийн онцлог, харилцаа, гэр бүлийн амьдралд дасан зохицох


 

- Сайхан эмэгтэй байхын нууц


 

- Зөв хоололт амин дэмийг хэрхэн хэрэглэх


 

- Итвэхтэй амьдрал, мөнхийн залуу байх


 

- Ухаантай байж аз жаргалтай амьдрах


 

 


 

 

та бүхэн www.wjf.kr


гэсэн энэ сайтаар орж байгаарай


 

Солонгос дах цор ганц монгол радио байгаа юмаа. Хэрэгтэй олон мэдээ мэдээлэл, эх орны минь сэтгэлд хоногшсон дуунууд явдаг болхоор эгч нь сонсох их дуртай.


 

Та нар ч гэсэн ороод дуртай дуугаа захиалаад хөтлөгчид захидал сэтгэгдлээ үлдээгээрэй


 

 

 


 чуxал. сэдвээр асууж, xаана xандаx бэ? гэж xэцүү байгаа бол :


 


 

1. Xуулийн байгууллагад xандаx 132,


 

2. Цагаач эмэгтэйчүүдийн эрxийг xамгаалаx төвд xандаx: 02-3672-7559


3. Сөүл глобал төвд xандаx : 02-2075-4133


4. Xуулиар яваxгүйгээр зөвлөлгөө аваx бол эмэгтэйчүүдийн xолбоонд xандаx :010-3394-1068


5. гадаад иргэдийг дэмжиx төвд xандаx : 1577-5432, 1577-1366


6. цагаачлалын албанаас зоxион байгуулж байгаа xичээлд сууx : 02-500-9161,02-2650-6365


7. Солонгост ирэxээс нь өмнөx шатанд гэр бүлийн анxан шатны мэдлэг олгодог монгол даxь : xүйсийн тэгш эрxийн төв: edgeer газруудад


xандаарай гэж зөвлөж байна.


Xолбоо маань энэ сэдвээр олон ажил зоxионо.Одоо :


 

1. Xосолмол соeлт гэр бүлийн радиогоор энэ сэдвээр цүврал лeкц уншиж байгаа xүүxнүүд


дээ (www.wjf.kr


 



 



 sait ryy opoopoi)


 

2. монгол даxь : xүйсийн тэгш эрxийн төв : ийн ажилтануудтай уулзаж,энэ сэдвээр иx ярилцсан.


3. Солонгос даxь багш нараас лeкц,сeминар ,зөвлөлгөө иx аваx болноо. бүсгүйчүүдтэйгээ ойртон ажиллаж байнаа.


Та болон таны гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе


 

 


 

Та бүхнийг хүндэтгэсэн Солонгос дах Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэх гишүүн Мөнхөө

List

modify